2006/07/25

Нvvр царай

Америкийн 5 дахь ерөнхийлөгч Авраам Линколны тухай нэгэн алдартай эписод байдаг. Түүний нарийн бичгээр нэр сайшаагдсан (recommended) хүн түүнтэй биеэр уулзаж ярилцлага өгч гэнэ. Гэтэл Линколн нэр дэвшигчийн нүүрний өнгийг голж авахгүй хэмээн мэдэгдэв. Үүнд ярилцлага өгөгч,
- Нүүр царай ингэж заяасан нь миний буруу гэжүү? гэж эсэргүүцэв. Харин Линколн,
- Дөч гарсан хүн зүс царайндаа өөрөө хариуцлага хүлээх ёстой юм гээд халгаагаагүй гэдэг.
Энэ түүхийг дэлхийн хүмүүс ам дамжин дурссаар өдгөө "40 өнгөрсөн бол нүүрэндээ өөрөө хариуцлага хүлээ" гэх үг бий болжээ.

Үнэндээ нас залуу хүний тухайд бол эцэг эхээс ямар заяасан тийм л нүүр царайтай байна. Өөрөөр хэлбэл нүүрэндээ хариуцлага хүлээхгүй. Харин нас ахих тусам тэр хүний ямар амьдрал туулснаас нь шалтгаалж нүүрний өнгө ялгарч ирдэг. Хаа нэг гудамжинд дайралдах зовхи нь бууж хүйтэн өнгөөр нүд нь сааралтах өвгөнийг сана даа. Өчүүхэн дотортой, болохгүй бүтэхгүй болгоны шалтгааныг бусдаас хайж, хорвоог зүхэж занасаар, тэгэх тусам нь амьдрал нь уруудаж ирсэн хүний царай яг тэр түүхээ өөрөө илчлэн байдаг. Тэгвэл бас нэг их сайхан буурлууд ч бий. Зөв сэтгэлийг барьж, зөв замаар явж ирсэн хүний төрх цаанаа л өөр. Заавал цэвэрхэн цагаан байхдаа биш. Хөдөөгийн салхинд хүдэршиж борлосон, амьдралын түмэн зовлонг дааж үрчлээ суусан ч цаанаа нүүрний буянтай эр байх. Дээрх ярианы эзэн Линколн ч өөрөө эв хавгүй, царай муутайгаараа бол алдартай ерөнхийлөгч шүү дээ. Тэгэхээр зөвхөн нүүрний хэлбэр онцлогтоо бус, тэр хүний төрх, ааль үйлдэл, уур амьсгалд бас гол нь байна.

Би дунд, ахлах ангид байхдаа илүү царайлаг болох юмсан гэж мөрөөддөг байлаа. Хэн ч гэсэн тийм насыг туулаад өнгөрдөг. Одоо бол тийм юм бодохоо ч байж. Насаар дүү хүмүүсийг харж байхад хаа нэгтээ нэг их нүд хөмсөг болсон царайлаг хөвгүүн байлаа ч нүд нь гүнзгий бодолгүй, харваас тулах цэгээ олоогүй хүн заримдаа байх бөгөөд үзээд андашгүй. Хэдий төрөлхийн царай нь эв хавгүй байлаа ч, нүд нь цаанаа суурьтай, дотроо хатуу зорилготой ухаалаг байрын хөвгүүн бол хүнийхээ хувьд сэтгэл татна.

Гэснээс Накатани саны нэгэн номон дээр (*1) "Царайлаг болох хамгийн амархан аргыг зааж өгөх үү? Ердөө ном уншаад бай. Тэгэх явцад хүний төрх аяндаа өөрчлөгдөж ирдэг. Учир нь ном уншихад хүн бодож толгойгоо ажиллуулж байдаг, тэгж юм боддог хүний царай ч өөр болдог юм" гэж бичсэн байдаг нь санаанд бууж байна.

За тэгээд 40 өнгөрсөн хойноо Линколнд гологдох уу үгүй юу?
-----------------
(*1) 中谷彰宏『入社3年目までに勝負がつく77の法則』、PHP、c1995

4 comments:

Хєлгєн. Б said...

chi ehleed yanz yanziin nomnuud unshlaa, iim iim nomiig zuvluj baina gej baisan. daraagiin bichiltendee beldej baisan gej oilgovol yamar uu?
hehe joke shuu !

Battur Sanchin said...

Хан-Уул дээд сургуулийн захирал Дэмбэрэл гуай ийм утгатай зүйл ярьж байсныг санаж байна. Хүнийг толгойны хэв, нүдний харц, нүүр царайнаас нь таньж болдог гэж.

Миний нэг үеэл байдаг юм. Барилддаг тамирчин хүн. Нэг их ном уншаад байхгүй. Түүнд авууштай нэг чанар бий. Хэнтэй ч ярьчихна, нөхөрлөчихнө. Хүмүүс их сайн ханддаг шиг байгаам. Байж байгаа нь цаанаа л нэг юу гэмээр юм, жинхэнэ эр хүн. Яг юу нь вэ гээд бодоод үзэхээр бусдыг халдахыг хүлээж байгаад ярьдаг биш, өөрөө бусдад халдаж ярилцдаг, өөрөө эхэлж бусдад үйлчилдэгт байгаа юм шиг билээ. Лут чадалтай хүн ч түүний нөхөр, муу хармааны хулгайч ч түүний нөхөр.

Хүүхнүүдийг авлах шиг л болно до. Хүүхэмсэг эрчүүлийн талаар уншсан барьсан байвал нь хуваалцаарай. Бүсгүйчүүл ээ гэж . . . Гөө мөн сайхан амьтад шүү.

hasha said...

AER deer garsan "beauty and labor market" gesen ronbun garchiglaj baisan yum baina. Hunii gadaad uzemj, zus, tsarai orlogod n' herhen noloolj boloh tuhai empiric sudalgaa.

Tsarailag bolohgui bol orlogo baga boloh shinjteideg shuu. Nom ih unshya baiz:)

Эрин М.Тулгат said...

Хєлгєн-д,
Хэ хэ тийм болж таарлаа. Гэхдээ дотроо бол уншсан номын тэмдэглэлийг бол заавал vргэлжлvvлнэ, уншиж амжаад байвал 7 хоногт нэгийг бичээд байя гэж санаж байгаа. Нэг ёсондоо єєрийнхєє төлөө гэхvv дээ. Харин бусад бичлэгvvд бол боломж гарсан vед бичээд явна.

Баттөр-д,
Тэр тамирчин vнэхээр нvдэнд бууж байна. Тийм хvн ч бас сайхан шvv.