2006/09/29

Passion - Аль дизайныг сонгох вэ?

Саналаа ирүүлж байгаа та бүхэнд гүн талархал илэрхийлье.
Цахимөртөөний мэйл листэд "номын зохиогч биш байж, орчуулсан байгууллагын нэрийг авторын доор хамт тавьсан нь ёс суртахуунгүй хэрэг, сүүлийн үед ингэж co-author болж харагдах гэсэн оролдлого ихсэж байгаа юм биш үү" гэсэн шүүмжлэл гарчээ. Хүмүүст буруу ойлголт төрүүлсэнд хүлцэл өчөөд бяцхан тайлбар өгөх нь зүйтэй гэж үзлээ. Японд орчуулгын номын хавтсан дээр зохиолчийн нэрийн яг доор нь ардаа хаалтанд 訳(орчуулагч) гэсэн бичигтэйгээр орчуулагчийн нэр тавигддаг. Co-author болж харагдах гэсэн тийм өчүүхэн санаа хаанаас байх билээ. Энэ загварыг хийсэн хүн монголоор "орчуулагч" гэдгийг юу гэдгийг мэдэхгүй учир түр ингэж тавьсан гэж байсан. Мөн эдгээр загварт ЭМОС гэдэг нэр 2 удаа орсон нь нэг нь орчуулагчийн хувьд, нөгөө нь ЭМОС-ын лого орно гэдэг утгаар түр оруулсан байгаа. Яг хэвлэхдээ бол ямар үг, ямар нэрээр тавих вэ гэдгийг тусад нь шийднэ, ийм олон ЭМОС нэг дор тавихгүй. Энэ удаад зөвхөн ерөнхий дизайн дээр санал цуглуулж байгаа. (2006/10/3-нд нэмэв.)
----------
ЭМОС клуб "Амжилтад хүрэх гал эрмэлзэл- Passion" номын орчуулгыг энэ 10 сард багтааж худалдаанд гаргах гэж байгаа билээ. Бидэнд хавтасны дизайн дээр 3 санал байгаа юм. Аль дизайнаар нь хэвлэвэл дээр вэ, та саналаа нэмэрлэнэ үү? Блогны баруун цэсэнд санал хураалтын төхөөрөмж тавьсан. ЗУРAГ ДЭЭР ДАРВАЛ ТОМОРНО.



 1   2

 3

Киотогийн серамикийн компанийг дэлхийн хэмжээний групп болгон томруулж, шинэ бизнест ээлж дараалан түрж орсон алдарт бизнесмэн Инамори Казүогийн бүтээл. Бизнест ч тэр, хувийн амьдралд ч тэр, амжилт олох найдвартай арга зам юу вэ? "Хүний ёсыг баримталж, хэзээд зөвийг эрхэмлэхийг" компани байгуулах үеэсээ гол зарчим болгосон түүний амьдралын философи, алтан туршлага. Байгуулсан KDDI групп нь Мобикомын хөрөнгө оруулагч бөгөөд энэ утгаараа Монголын мэдээлэл холбооны хөгжилд ч онцгой хувь нэмэр оруулсаар ирлээ. Шинэ үеийн монголчууд, шинэ цагийн бизнесмэнүүдийг урмаар тэтгэж, олноор дагуулах болтугай!

ЭМОС клубын вэбсайт: http://www.emongol.net/emos/

----------
Зохиогчийн нэр зөвөөрөө бол "Инамори". Энд байгаа загварууд дээр алдаад "Инамомри" гэчихсэн байгаа. Жинхэнэ хэвлэлтэн дээрээ бол засна. Кирилл фонтгүй Фотошоп дээр хийлгүүлж байгаа болохоор жинхэнэ биш ноорог дээр байн байн засвар хийлгэхийг яарсангүй (бас л 2006/10/3-нд нэмэв.)

9 comments:

Сэндайн андууд said...

Шууд сонговол хувилбар 2 илүү санагдлаа. Гэхдээ зохиогчийн нэрийн дор ЭМОС клуб гэж илүү оруулмааргүй байна. Доор нь байгаа нь 1 нь илүү зохимжтой юм. Мөн өнгөны эсрэг зохицолоор нэг солиод үзээрэй. Бичиг нь гал улаан, хавтас нь цагаан эсвэл хөх цэнхэрээр болгоод нэг харахад нэг өөр сэтгэгдэл төрүүлнэ гэж бодож байна.

Хувилбар 1-н хувьд сонговол PASSION бичгийг хувилбар 2т байгаатай төстэйгөөр шууд эхний үсэг нь энэ том үсэгнүүд болоод цааш үргэлжилсэн байдлаар засвал зүгээр юм. Мөн бичигнүүд нь голлосон байрлалд илүү зохимжтой мэт.

Хувилбар 3-г сонговол хувилбар 2-н PASSION design-g өнгөний хувилбартай нь сонгож (эсвэл өөр өнгөөр ) голд нь байрлуулж захын өндөр байшингуудын дунд харагдаж байгаа тэнгэр нь хөх тэнгэр байвал хамгийн шилдэг хувилбар болмоор санагдлаа.

Амжилт хүсье!

Б.Энхжаргал

Цахирмаа said...

Аль ч хувилбар нь гологдоод сүйд болохооргүй сайхан сэтгэмжтэй болсон байна.Аль нэгий нь сонго гэвэл 3-р хувилбарыг сонгох юм байна.3-р хувилбарын фон,хүрээ,өнгөний зохицол,гарчиг нь их гоё болжээ.Харин PASSION гэдэг үгний дизайн болоод зохиогчийн нэрийг 1-р хувилбарыхаа загварыг хуулаад тавибал улам гоё болмоор санагдаж байна.Зохиогчийн нэрийг хэтэрхий доор байрлуулах нь жоохон зохимжгүй,мөн PASSION гэдэг үгний утга дизаиныг харуулах гэдэг үүднээс.Эмос клуб нэр зохиогчийн нэрний хажууд бус хуудасны доод хэсэгт байгаагаараа зүгээр байх.Давхар бичих шаардлагагүй гэж бодож байна.
PASSION-д орсон үгнүүдийн эхний үсгүүдийг хасаж бичих(2р загвар шиг),амжилтад гэдэг үгийг амжилтанд гэж бичвэл ямар вэ гэсэн санал байна.
Амжилт хүсэю.

Эрин М.Тулгат said...

Sanal bodloo iruulj baigaa ta buhend mash ih bayarlalaa.

Nabaryin heldeg harin tiimee. Inamomri geed aldchihsan baigaa. Yag hevluuleh uyedee tuuniig zasna, harin ene udaad yu ch gesen design ni geed.
(Uul ni ochigdor oruulahdaa zasdag yum biluu gej baisan bolovch ajillagaa ihtei bolohoor bolison baigaa he he.)

Bas EMOS gej ug 2 gazar orson baigaa ni neg ni orchuulagch gedeg utgaar (yaponyi nomnuudad zohiogchiin nernii door baidag), nogooh ni "EMOS tsuvral" gedeg utgaar. Tiimees bas ene ugiig EMOS bish bolgoj solino. Deer door oruulah, usgiin ongo geh met design deer iruulj baigaa sanaluudyig medeej tsaashid ch gesen huleej avna!

Battur Sanchin said...

Сайн байцгаана уу. ЭМОС клубынхэн сайхан ажил санаачилжээ, ийн бодит үйл хэрэг болж, мянга мянган залууст ухаарал, урам хайрлаж байгаад их талархаж байна.

Дизайны хувьд гурвуул сайн гарчээ гэж хувьдаа бодлоо. 3-р хувилбарт илүү дутуу зүйл алга, яг болсон юм болов уу. Харин 1 болон 2 дугаар хувилбарын Passion гэсэн үгийн үсгүүдэд жишсэн үгсийг гадна хавтсан дээр бус дотор тал дээр нь хадаж өгвөл нь илүү зүгээр юм болов уу. Нүүрэн талдаа яг гол түлхүүр үгсээ байрлуулбал нь түлхүүр гэдэг утгаа хадгалж чадах мэт. Номыг сонирхсон хүн хэдэн хуудас эргүүлж танилцаж таараа, тэгэхэд Passion гэдэг үг нь ийм утгыг бас давхар илэрхийлж байгаа юм байна гээд 3 дахь нүүр буюу дотор хавтаснаас нь мэдээд авах боломжтой байх. Ингэсэн тохиолдолд 2-р хувилбар нь илүү дөмөг юм болов уу. Мөн gemstonelover-ийн хэлдгээр аль болох цөөн өнгө хэрэглэхэд анхаарвал нь бүр мундаг.

Номын хавтаснаас гадна хэвлэх цаас, үдэх цавуу, нугасан дээр нэлээд анхаарал тавих хэрэгтэй байх гэж бодлоо. Монголд хэвлэгдсэн ихэнхи ном бэхлэлт их муу байдаг. Уншиж дуусаагүй байтал эхний хуудаснууд нь салж байх жишээтэй. Салсан ном тэр бүр ширээний ном байгаад байж чаддаггүй. Энэ нь бэхлэх технологи, цавуунаас гадна хэвлэж байгаа цааснаас мөн хамаарч таарах байх. Өнөөх салдаг номнууд ер нь бүгдээрээ л даргар цагаан цаасан дээр хэвдэгдсэн байдаг. Зузаан ном бол айхтар хүнд болно до. Гадна хэвдэгдсэн 700 гаруй хуудастай номны жин монголд хэвдэгдсэн 200 хуудастай номны жинтэй дүйж байх жишээтэй. Хөнгөн, зөөлөн, боровтор өнгөтэй гоё цааснууд байдаг да? Үнэр нь хүртэл аятайхан. Ингэж чадвал нь жинхэнэ үнэ цэнэ шингэсэн ном гэдгээ батлан харуулж чадах мэт.

Баабарын эмхэтгэсэн Бидний араншин ном их зүгээр хэвлэлттэй юм билээ. Та бүхэнд өндөр амжилтыг хүсье.

Зэлмэ said...

2-р загварыг сонгож байна. Тэгэхдээ Эмос клуб гэдэг үгийг 2 удаа оруулж хэрэггүй байх. Дээрээс нь нэмээд нэг санаа хэлэхэд японд байдаг номууд шиг давхар хавцастай байвал зүгээр. Тэгэхдээ номын зардал ихсээд явчих байхдаа. Шинээр ном бүтээх үйлс чинь дэлгэрэх болтугай.

М.Огоо said...

nadad lav 2 dahi huvilbar ni heterhii hurz sanagdlaa. Yamar negen design-ii ch ym uu tiimerhuu nom bgaa bish. ulaan ongo songoh demii baih aa. biznesiin gej bgaa ym chini arai zeverhen elegant baival deer bolov uu? 3 dahi ni bol jaahan uhmel taldaa ym. ehniih ni arai zeverhen bish uu? yu gej bodoj bna

Tuvshin said...

Bi neg ih dissent tsarailj baigaa yum bish l dee. Gehdee uneniig helehed nadad lav ali ni ch taalagdahguy baina.
Yahav, Mongold baigaa nomuudiin havtastay haritsuulahad tseverhen ungu uzemjtey l yum. Harin baruuniihtay, jishee ni www.amazon.com deerh nomuudiin havtastay haritsuulahad uneheer sonirhogchiin tuvshind hiisen gedeg ni haragdaj baina. Yadaj l zerves harsan hunii tolgoid shuud l uldeheer baih heregtey shuu dee. (marketing sudaldag humuus baina daa, iimerhuu yum heluuleed baih shaardlaga baihguy bailguy)

Deer MUIS-iin professor Bayarkhuu humuusiin hiisen havtasnii zagvar taalagdahguy bolhoor ni uuruu hiideg bolson gej yarij baisan. Uneheer ch uuriinh ni hiisen, zahialsan companiih ni oromdson hoyort tenger gazar shig yalgaa bii (ter deehen garsan Euroaziin Geopolitik geed nomiig ni harsan biz dee, anh harsan hun shuud l "pooh, Mongolchuud ingej hevledeg bolson yum uu" gej helmeer bolson baina lee).

Tegeheer hervee tsag, bolomj ni baigaa bol uursduu www.corbis.com -oos heden zurag huulj avaad (Monsudariinhan, yalanguya Baabar, Tsenddoo metiin nuhduud tendees zurag huulj avaad nomoo chimchihdeg) uursduu arai iluu ungu uzemjtey hiichihguy yu.

Amjilt hussen,
Tuvshin

Эрин М.Тулгат said...

- Batturiin helsen "Bidnii aranshin" nomyin hevlelt nadad ch gesen zugeer sanagddag. Baruunyi ornuudyin paperback tiimerhuu baidag baihaa? Engiin bor bolovch zuzaan chanartai tsaasand hevlesen, unshihad hurtel gyalaigaad baihgui amar.

- Khishgeed, deer tailbarlasan yosoor yag hevlehdee bol EMOS gedgiig 2 udaa oruulahgui.

-Minii ooriin songolt bol Ogoo-toi adilhan l daa.

- Tuvshind, uuriin chini helsneer uuniig mergejliin huneer hiilgeegui, sonirhogchiin tuvshind hiisen baigaa. Bidnii ihenh gadaadad baidag bolohoor Mongold tuhtai haih geheer dahiad tsag aldah geed, tiimees naiz nohdiinhoo hureend hiilgesen. Shine site taniltsuulj, zovlosond bayarlalaa. Ene chini hereg bolno.

hasha said...

3-rh n' zugeer yum