2006/04/09

Ном: The Mystery of Economic Growth

Өнгөрсөн 7 хоногт Харвардын проффесор Элханан Хэлпманы "Эдийн засгийн өсөлтийн оньсого" нэртэй энэ номыг уншив. Киотогийн андуудаасаа бэлгэнд авсан ном юм.
Elhanan Helpman "The Mystery of Economic Growth", Harvard Univ.Press, 2004
-------------------
Эдийн засгийн хөгжилд хамгийн их нөлөө үзүүлдэг хүчин зүйл юу вэ? Энэ асуулт 20-р зууны сүүлийн хагасаас олон эрдэмтдийн өмнө оньсого хэвээр явж ирлээ. Зохиогч бичихдээ Солоугийн Өсөлтийн моделоос (Solow's Growth Model) эхлэн хуримтлал (accumulation), хөдөлмөрийн бүтээмж (productivity), нээлт (innovation) гэх зэргээр өсөлтийн гол хүчин зүйлийг тайлбарлах оролдлогуудыг дараалан танилцуулсаар, сүүлийн хагаст нь баян хоосны ялгаа, даяарчлалын нөлөө, улс төр институтын байдал зэрэг нь хөгжилд яаж нөлөөлж байгаа тухай асуудал руу оржээ. Ерөнхийдөө эмпирик судалгаануудыг танилцуулж, тэндээс дүгнэлт олж гаргахыг зорьсон байна. Тэдгээр судалгаа нь крос кантри буюу янз бүрийн орнуудын олон жилийн үзүүлэлтүүдийг харьцуулах замаар хийгдсэн судалгаанууд юм.
Сонирхолтой санагдсан хэсгүүдээс танилцуулья:
/Institution and Politics бүлэг/ Djankov нар (2002) наян таван орныг харьцуулсан судалгаандаа шинээр компани байгуулахад төрийн зохицуулалт, дүрэмчлэлийн зардал ямар байгааг тооцжээ. Маш том зөрүүтэй тоо гарсан байгаа юм. Ийм "хүнд суртлын" гэмээр зардал Америкт ДНБ-ий 0.5%-тай тэнцэж байхад, Доминикийн Бүгд Найрамдах Улсад ДНБ-ийх нь 460%-тай тэнцүү гарсан байна. Ийм төрийн албаны "бүтээлч биш" салбарт хэтэрхий их энерги, зардал гарах нь эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөөтэй байх нь илэрхий.
Эдийн засгийн өсөлтөд хуулийн тогтолцоо ч мэдээж нөлөөлж байгаа. Дэлхийн улс орнуудын хууль үндсэндээ хоёр янзын урсгал байдгийг шинээр мэдэж авлаа. Нэг нь англи гаралтай "common-law system" нөгөө нь франц маягийн "civil-law system". Энэ хоёрын дундуурх нь Герман болон Скандинавын орнуудын иргэний хуульт систем юм байна. La Porta нарын (1998) судалгаагаар common-law системтэй улсуудад засаглалын чанар илүү сайн байдаг нь харагджээ.
Ардчилал жинхэнэ утгаараа хөгжиж, бэхэжсэн орнуудад ерөнхийлөгчийн засаглал үр дүнтэй, харин тийм биш орнуудад парламентийн засаглал үр дүнтэй байгаа нь Persson and Tabellini (2003) нарын судалгаагаар танигдсан байна.
Зохиогчийн хэлж байгаагаас санаанд үлдсэн гол зүйл бол эдийн засгийн өсөлттэй шууд хамааралтай байгаа үзүүлэлт нь TFP (Total Factor Productivity), мөн институтын хүчин зүйлүүд чухал нөлөөтэй гэдэг дүгнэлт байлаа. Ялангуяа хүн хувийн өмчөө аривжуулах, хамгаалах боломжоор хангагдсан зөв тогтолцоо, хууль эрхзүй чухал нөлөөтэй гэдгийг онцлоод байх шиг.
Дээрх судалгааны материалуудыг сургуулийнхаа номын сан зэргээс олж уншъя гэвэл доорх мэдээллийг ашиглаарай:

- La Porta, Rafael, Florencio Lopez-de-Silanes, Andrei Shleifer, and Robert W.Vishny. 1998. "Law and Finance." Journal of Political Economy 106
- Persson and Tabellini (2003) The Economic Effects of Constitutions. Cambridge: MIT Press.
- Djankov, Simeon, Raphael La Porta, Florencio Lopez-de-Silanes, and Andrei Shleifer. 2002. "The Regulation of Entry." Quarterly Journal of Economics 117: 1-37.

5 comments:

Хєлгєн. Б said...

neeree chinii bichsen nomiig unshij uzie. 640 yen gesen baihaa. Haanaas yaaj avah bolomjtoi ve?

Эрин М.Тулгат said...

Bayarlalaa.
Nadad 3,4 shirheg baigaa. Chamd geed (anhnyi partizan bloggeruudaa ih harj uzeed!) negiig belgend yavuuliya. Shuudangiinhaa hayagiig iruuleerei. togi3togi at hotmail dot com shuu. Junk mailees hamgaalah uudnees ingej bichiv.

Наранбаяр said...

Turiin zohitsuulaltiin talaar yur ni am saitai baidag ediin zasagchid hovor bololtoi yum aa. Joseph E.Stiglitz [Globalization and its Discontents]nomond turiin zuv zohitsuulalt bodlogiin talaar neleed nuruutai durdsan sanagdaj bailaa. Gehdee ene nomond durdsan America Dominica hoyoriin haritsuulsan uzuulelt lut too baina shuu tee.

Баасандаваагийн ДӨЛГӨӨН said...

Төрийн оролцоо бол миний бодлоор хэрэгтэй гэж боддог юм. Гэхдээ альваа хувийн секторь садаа болохгүйгээр хууль дүрэм талдаа зах зээлийн эдийн засгийн алдаж байгаа хэсэг дээр буюу байгаль орчинг хамгаалах, ажилчдын эрхийг хамгаалах, үйлчлэгчдийн эрхийг зохистойгоор хамгаалах гэх мэт. Бас саяхнаас улсын үйлдвэрүүд хэрэгтэй мэт бодол төрөөд байх юм. Энэ нь Монгол шиг хуримтлал байхгүй оронд бол зайлшгүй мэт. Солонгосын босож ирсэн түүхээс нь уншвал засгийн газар нь хөнгөллтэй зээлээр нилээн олон улсын компаниуд босгож ирсэн ба тэр зээлийг дахин авахын тулд ашигтай ажиллах болзол тавиад зөрчсөн тохиолдолд бусад компанид хувааж уусгадаг байсан байна. энэ нь өрсөлдөөн бий болгож менежментийг нь хувийн секторынхоос ялгахааргүй болгосон байна. Дээрээс нь нэмж мөнгөний ханшны зөрүүг зориудаар үүсгэжээ. Энэ ханшны зөрүү нь экспортлож байгаа хүмүүст ашигтайгаар харин импортолж байгаа хүмүүст эсрэгээр нөлөө үзүүлж чадсан нь баланс-н алдагдлыг арилгасан юм. Тэгээд яриул ярих л байна. Харин миний онцолж харсан юм гэвэл оюутнууд энэ үед засгийн газраа маш нээлттэй байлгах гэж шахаж шаардаж байсан байна. Гэтэл өнөөдөр Монголд оюутны холбооны дарга нь Ерөнхийлөгчийн зөвлөх болсон тууж явах бөгөөд төрийн мөрийн хөтөлбөрийг холбоондоо тусгаж ажиллах болно гэцэн харайж явна. Оюутнууд нь ч гэсэн автобусны үнэ нэмэгдлээ гээд л төрийн ордон руугаа өвгөд хөгшидөөсөө дутахгүй гүйж ирээд дайрч байгааг би МОРАЛ унажээ л гэж ойлголоо. Уул нь төрийн үйл ажиллагааг нээлттэй байлга гэж шахаж шаардаж байх оюуны хүч маань ингээд явж байна гэхээр л ...

Гэрэл гэгээ ч дээ, хол байна даа.

xoc said...

bayar hurgii, mongold cham shig humuus mash ih heregtei shuu never ever give up my friend and my bro good luck and kiss