АСУУЛТ: -Нэг хүүхэд ширээн дээрээс алим нууцаар авах гэж байгаад 2 таваг хагалчихжээ, харин нөгөө хүүхэд нь ширээ арчих гэж байгаад 10 таваг хагалчихжээ. Аль нь муу юм хийсэн бэ?
ТАЙЛБАР: -Насанд хүрсэн хүнд мэдээжийн ойлгомжтой энэ асуулт 4-5 настай балчир хүүхдүүдэд яггүй том этикийн асуудал байдаг байна. Сайн мууг дүгнэх хэмжүүр нь бүрэлдээгүй тэд "10 таваг хагалсан хүүхэд нь муу" гэж хариулна.
Хүүхдийн тухай яриан дээр бол инээж өхөөрдөөд өнгөрөхсөн. Асуудал бүхэл бүтэн улс үндэстний тухай яригдвал томоохон эмгэнэл тэр билээ. Хүмүүсийн дийлэнх нь юмны үнэ цэнийг, мөн чанарыг ялгаж чадахаа байсан нийгэм.
Засгийн газрын ордон руу өндөг улаан лооль шидлээ, пөөх паах яасан бүдүүлэг танхай нөхөд вэ гэцгээж байсан. ЭНТИХ-ийн тухай ярьж байна. Зорьж буй үйлсийнх нь утга учир хамаагүй. Амиараа дэнчин тавиад аалзны тор шиг хэлхэлдсэн архагчуудтай тэмцэж байгаа зориг зүрх нь үнэлгээгүй. Бүдүүлэг хүн олон болохоор бүдүүлэг гэдэг үгэнд алергитай. Үнэндээ идэж ууж байгаа нөхдийн ичгүүртэй үйлдлийн хажууд бол зүйрлэх юм биш. Төв замыг хаалаа, жагсах мөрөөрөө жагсахгүй замын хөдөлгөөнийг хааж яарч тэвдсэн олон хүнийг хохироолоо гэнэ. Авилгачид, хүнд сурталтнууд нийгмийн хөгжлийг хааж, нэг бүхэл улс ардад чирэгдэл учруулж байгаад дургүйцлээ илэрхийлж 2 цаг зам хаасан юм. Буу бариад мөргөлдөөн үүсгээгүй, ардчилсан нийгэмд байдаг цэвэрхэн аргаар бухимдлаа илэрхийлэн тэмцэж байна. Зөвхөн гаднах үзэмжийг биш, мөн чанарыг, утга учрыг нь харж дүгнэхгүй бол дээр хэлсэн 4 настай хүүхдийн "10 таваг хагалсан нь муухай" гэдгээс өөрцгүй юм болно.

Аль нь зөв, аль нь буруу, аль нь үнэн, аль нь худал болохыг мэдэхээ байгаад, нийгэмд байгаа саарал бусар зүйлүүдэд харсаар байгаад дасч, түүнээс гаръя, энэ нэг л биш гэж эрүүлээр сэтгэж чадахаа байв. Аль ч улс орон хаа нэгэн газраа эмгэг өвчинтэй байдаг нь үнэн. Гэмт хэрэг, авилга гэх мэт зүйл хөгжингүй орнуудад ч бий. Харин тэнд гарч ирсэн өвчнийг тоншиж хаях тоншуулын механизм яггүй найдвартай ажиллаж байна. Шударга бус үйлдлүүд хариугаа авч, цэвэрлэгдэж байна. Харин Монголд? Өөрийгөө эрүүлжүүлье гэх дархлалын систем нь хэр ажиллаж байна вэ? Дархлалгүй бол тэгээд муудан муудсаар үхлээ хүлээхээс өөр аргагүй.
Дархлалын систем бүр ажилладаггүй юу гэвэл үгүй, амьтай голтой ажиллах гэж ядан байна. Энэ чинь нэг л бишээ гээд бодож сэтгэж, бухимдах хүн цөөнгүй. Эх орноо гэж санаа зориг өвөрлөсөн залуус ч бий. Мэдээж алдаа оноотой. Гол нь түүн дээр нь тал талаас нь засч санаа өгөх, хамтдаа зөв чиглэл рүү нь оруулья гэх нь зүй юм. Зорьсон зүг нь зөв бол арга нь болхи байлаа ч түүн дээр нь санаа өгч, хүчээ нэмье гэвэл хамтдаа урагш ахина. Гэтэл тэгэхгүй. Унтраах, холоос шүүмжлэх нөхдүүд үгүй мөн олон шүү. "За тийм тэнэг юм ярихаа боль" гэж их л намбатай айлдана. Хөдөлгөөн нь удаан, үг нь няхуур, гэдэс гүзээ суучихсан. Бусдын хийж байгаа зүйлийг зөвхөн хажуугаас шүүмжилнэ. Өөрөө бол “гараа бохиртуулах” дургүй. Гараас нь юу ч гарахгүй. Юу ч гаргахгүй, тийм болохоор шүүмжлүүлэх юм ч байхгүй. Дөнгөж асч ядан байгаа галыг тэд унтраана. Шинэ санааг үгүйсгэнэ. Хүнийг гутаана. Шүүмжилж бол болно оо, гэтэл зүгээр л унтраана. "Наадах чинь бүтэхгүй ээ", "чи ер нь балай юмуу хайшаа юм..." Ердөө унтраагчид. Үхлээ хүлээж буй нийгэмд хүн чулуунууд олширно, хүйтэн салхи үлээнэ.

(Дээхэн амонг сүлжээнд бичиж байсан мэйлнээсээ сэргээн энд тавив)
2 comments:
Найз минь чи их үнэн юм бичжээ.
Чиний бичлэгжээс урам зориг авлаа. Баярлалаа
Маборошигийн хэлдэг vнэн л дээ. Хvмvvс тэгж бодож эхэлж байгаа байх гэж eeрee ч бодож байлаа. Амонг дээрх маргаанаа энд наагаад байсан болохоор... Хэ хэ, арай өөр сэдвээр бичье гэж ер нь бодоод байгаа шvv. Андуудад тухлан саатсанд баярлалаа
Post a Comment