2010/02/20

Япон-Казахстаны цөмийн энергийн хамтын ажиллагаа

Өнөөдрийн “Японы эдийн засаг” (Никкэй) сонин дээр Япон-Казахстан хоёрын дундах цөмийн энергийн хамтын ажиллагааны талаар нэг мэдээлэл гарсан байна. Товчлон орчуулав.

------------------

Ирэх 3-р сард Японы ЗГ, Казахстаны ЗГ хооронд цөмийн энергийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурахаар болжээ.

Япон, Казахстаны хооронд цөмийн энергийн хамтын ажиллагааны гэрээ байгуулагдвал Японы дотоод дахь цөмийн технологийн компаниудын хувьд бизнес боломж гарч ирэх юм. Казахстанд лиценз эзэмшиж буй орд газраас атомын энергийн импорт боломжтой болохоос гадна, Казахстанд атомын цахилгаан станц барих захиалга авах зэрэг бизнес боломж нээгдэнэ.

Японы Марүбэни, Токио Электрикс, Тошиба зэрэг компаниуд Казахстаны төрийн өмчит КазАтомПром-ын хамт нутгийн өмнөд хэсэгт байрлах Харасан дахь лицензийг хамтран эзэмшдэг байна. Тошиба болон Токио Электрикс нь Олон улсын хамтын ажиллагааны банкийн хамтаар ураны ордын лицензийг эзэмшдэг Канадын үйлдвэрлэгч компанид хөрөнгө оруулах зэргээр ЗГ-тайгаа уялдаа холбоотойгоор тус орон дахь хөрөнгө оруулалт, бизнес хамтын ажиллагааг гүнзгийгрүүлж иржээ.

Ялангуяа Тошибагийн хувьд Казахстаны ЗГ-ын хүсэлтийн дагуу өөрсдийн эзэмшдэг Америкийн Вестин Хауз хувьцааны 10 хувийг КазАтомПрод шилжүүлэх зэргээр идэвхтэй ажиллаж байна. Мөн Тошиба нь ураны хүдрийг түлш болгон хувиргах технологи дээр Оросын төрийн өмчит АтомЭнергоПром-ын охин компанитай хамтарсан компани байгуулах талаар судалж байгаа аж.

Хэрэв Япон, Орос, Казахстаны цөмийн хамтын ажиллагааны гэрээ хүчин төгөлдөр болвол Казахстанд олборлосон ураны хүдрийг Орост хагас боловсруулж, Япон руу гаргах боломжтой болно. Оростой холбоотой ажилладаг Японы трэйд компаниудын хувьд бизнесийн шинэ боломж гарч магадгүй нь.

5 comments:

Optimistic_Honest_Friendly said...

Япон улсын хэзээнээсээ шүдний өвчин нь болсоор ирсэн хар алтны хараат байдлаасаа гарах л шийдвэрүүдийн нэг болов уу!

. said...

Байрны Солонгос охин нэгэн алдартай Со жүжигчин амиа хорлосны дараа надад хэлсэн нь: Со улс байгалийн баялаггүй учраас хүмүүс нь их амиа хорлодог, яагаад гэвэл бэлэн зэлэн баялаггүй улс, технологи үйлчилгээний салбарт маш их ажиллаж, маш их өрсөлдөөн дундаас гарч ирэх шаардлагатай болдог тул бөөн стрессэнд амьдардаг. Энэ нь энгийн хэн нэгэнд ч хамаатай.
Шоолж инээх шахсан ч баруунд амьдарч буй энэ Со охины санаа бас л буруутгамааргүй санагдав.

Уйгаржин said...

Монгол харах л хэрэгтэй цөмийн энергийн газар гэж шинэ байгуулга байгуулагдсан тэр судалгаа их л хийдэг байлгүй дээ япон орос солонго франц гээд их л орнууд руу явлаа уригдалаа,ирлээ гээд их гарах юм билээ мэдээний дундуур монголчууд маань нэг л чухалчилахгүй байх шиг байгаан монголдоо хэрэглээд байвал нэг ч гэсэн байгалийн баялаг монголдоо ашиглагдана даа нүүрсийг эс тооцвол ер нь эрчим хүчинд л өөрсийн баялагаасаа ашигладаг юм байна даа зарим ази хүмүүс чинь улсынхан төлөө сурдаг юм шиг байна лээ дургүй ч хамааггүй

Ганзо said...
This comment has been removed by the author.
G.Byambasvren said...

www.byamba-gzobsh.blogspot.com
ene hvnii shvleg vnen gou shv