Өнгөрсөн жил хэвлүүлсэн "Бусгаар тогтносон Монгол" номноосоо нэг өгүүллийг сонирхуулья. Интернэтийн ирээдүйн тухай...
~ Broadband бидэнд юу авчрах вэ? ~
(ТЭМДЭГЛЭЛ)
“Юм хийе, амжилтанд хүрье гэсэн хүнд хамгаас чухал гурван зүйл юу вэ?
1. Санаа зориг (Will)
2. Дүр зураг (Vision)
3. Арга стратеги (Strategy)”
Ажил амьдралынхаа гарааг хэрхэн эхлэхээ шийдэж ядан байгаа хэдэн мянган залуусын өмнө зогсоод Софтбанк компанийн ерөнхий захирал Сон Масаёши намуухан дуугаар ийнхүү ярьж эхэллээ. 2004 оны 6 сарын 22, NHK-гийн их танхим.
Софтбанк бол Японд мэдээллийн технологийн хөгжлийг тэргүүлэн авч явж буй компаниудын нэг юм. Тодорхой хэлбэл урьд хэрэглэж байсан ердийн утасны шугамаар холбогддог интернэт холболтоос, мэдээллийг асар хурдтай дамжуулах багтаамж бүхий өргөн судалт* (broadband) холболт руу шилжих шилжилт, түүнд шаардлагатай дэд бүтцийг хөгжүүлж байгаа компани. Японд байгаа монголчууд бол ҮahooBB-гийн компани гэвэл андахгүй байх.
Энэхүү өргөн судлын тархалт цахим хөгжлийн 2 дахь үе шатыг авчирч, бидний амьдралын хэв маягийг бүхэлд нь өөрчлөхөөр айсуй. Хамаг харилцаа холбоо, амралт зугаацал, ажил хэрэг тун удахгүй үүгээр дамжиж явагддаг болох гэж байна. Дугуйнаас машин тав дахин хурдтай гэдэг. Дугуйнаас шинкансэн арав дахин хурдтай. Хөдөлгөөний хурд ингэж нэмэгдсэн “моторчлолын” XX зуун хүн төрөлхтөнд бахдмаар хөгжлийг авчирсан билээ. Тэгвэл өргөн судал бол нарийн судлаас (narrow band) даруй мянга дахин хурдтайгаар мэдээлэл дамжуулна. Ямархан өөрчлөлт, хөгжил бидний өмнө ирээд байгааг тааж хэлэхийн аргагүй.
Сон Масаёши “бидний зорьж хийж буй ажил бол нийгмийг бүхэлд нь өөрчлөх ач холбогдолтой зүйл, өөрөөр хэлбэл хувьсгал юм. Тийм хувьсгалыг хийхэд нугарашгүй САНАА ЗОРИГ хэрэгтэй” гээд ийн өгүүлж байна:
“...Аж үйлдвэрийн хувьсгалын эхний шат НҮҮРСЭЭР биелэлээ олсон. Өөрөөр хэлбэл дотоод шаталтын хөдөлгүүр бий болсон явдал. Хоёрдахь шат нь ЦАХИЛГААНААР хэрэгжсэн. Хүний амьдралын өнцөг булан бүрт цахилгаан хэрэглэгдэх болсон билээ. Үнэндээ өнөөгийн дэлхийн улсуудын хөгжил, ДНБ-ий хэмжээ нь тэр оронд хэзээ анх цахилгаан шугам татагдсантай шууд пропорциональ хамааралтай байдаг. Хүн амын тоо ч, газар нутаг, эд баялагийн хэмжээ ч ийм хамааралтай байдаггүй. Япон өнөөдөр дэлхийн хөгжилтэй улс болоод байгаагийн учир нь Мэйжигийн шинэчлэл ба түүний эхэн үеийн нийгмийн зүтгэлтнүүд улс орноо улсын дайтай улс болгоно хэмээн их цанхаа өвөрлөж, тэр зорилгуудаа хэрэгжүүлсэнд оршдог. Тэд шууд л төмөр зам барина гэж зүтгэсэн. Тэд шууд л цахилгаан сүлжээ, аварга каналуудыг барина гэж дайрсан. Тэгээд хэрэгжүүлж чадсан. Тийм гайхамшигтай хөвгүүдийг төрүүлсэн Япон орон бахархалтай, тийм хүмүүсийн удам болж төрсөн бид бахдалтай. "
Япон хүн гэдгээрээ бахархдаг гэх боловч яг цусыг нь хөөвөл Сон Масаёши япон хүн биш аж. Тэрээр Японд цагаачилж ирсэн ядуу солонгос айлуудын нэгэнд мэндэлжээ. Овог нь хүртэл “Сон”. Тийм овог Японд байхгүй. Дээшээ тоолбол 26 дахь өвөг нь Солонгост нүүн суурьшсан хятад хүн байсан гэнэ. Харин нэр “Масаёши” нь япон нэр бөгөөд энэ нь “чигч шударга чанар” гэсэн утгыг илэрхийлнэ. Аав нь энэ нэрийг хайрлахдаа “Өөрт гарз хохиролтой байсан ч, чигч шударгыг барьж яваарай” гэж билэгдэн өгчээ. Учир нь “Сон” овог нь япон дуудлагаар “гарз хохирол” гэж сонсогддог юм. Ямар ч үед, өөрт хохиролтой байсан ч замын голоор, шударга үнэнээс хазайлгүй хээв нэг явах гэдгийг амьдралынхаа зарчим болгож иржээ. Эргээд түүний яриаг сонсоё:
“...Зам бүхэн Ромыг дайрна” гэж үг байдаг. Өөрөөр хэлбэл өөд уруугүй зам барьсан эртний Ром хот тухайн үедээ дэлхийн дээвэр болсон. Харин далайн тээвэр хүчээ авах үед хөлөг онгоц өчнөөнөөр нь үйлдвэрлэсэн Испани, Португал, удаагаар нь Англи дэлхийд ноёрхсон. Цахилгааны зуунд Америк учир зүггүй цахилгаан шугам татаж хөгжсөн. Тэгвэл одоо мэдээллийн эрин. Өргөн судлын шугамаар хязгаар тосгоны айл өрхийг хүртэл үлдээлгүй холбож, тэр дэд бүтцийг хамгийн түрүүнд хөгжүүлсэн орон 21-р зуунд цахиур хагална. Софтбанк энэ үйл хэргийн төлөө явж байна. Өнөөдөр Японы өргөн судал (broadband) дэлхийд хамгийн хямдхан нь болоод байгаа билээ. Газрын үнээр ч тэр, цахилгааны үнээр ч тэр, хурдны замаар ч тэр Япон дэлхийд хамгийн үнэтэй орон байж ирсэн. Тэгвэл өргөн судлаар Япон нэг нойморын хямд орон боллоо! Түүгээр ч зогсохгүй дэлхийн нийт өргөн судлын 50 хувийг Япон эзэлж, интернэт протоколт цэгээр (IP contents) дэлхийд нэг ноймор, интернэт утасны (IP telephone) хэрэглээгээр мөн адил нэг ноймор буюу дэлхийн 50 хувийг эзлээд байна. Энэ дэд бүтцийг бий болгохын тулд бид жил бүр өчнөөн тэрбумын алдагдалтайгаар хөрөнгө оруулалт хийж ирлээ. Япон орон ирээдүйдээ итгэлтэй байж болно, бидэнд тэгж итгэх үндэс бий, тэр үндэс суурь тавигдаж байна...”
Америкт суралцаж байсан үедээ буюу 1974 онд тэрээр шинжлэх ухааны нэгэн сэтгүүл дээрээс микропроцессорын зургийг анх олж хараад зогтусан алмайрсан гэнэ. “Хүн төрөлхтөн ямар мундаг юм бэ! Хүн гэдэг амьтан ямар гайхамшигтай юм бэ!” гэж бодохоос сэтгэл нь хөдлөж, хоолой нь зангираад иржээ. Ирээдүйн мэдээллийн эриний нэг лидер айсуй яваа ертөнцийн анир чимээг мэдэрсэн нь тэр биз ээ. Эдийн засгаар сурч байсан оюутан Сон, тэр үеэс эхлэн мэдээллийн технологи сонирхон судлаж эхэлжээ. Харин үзвэл үзсэн шиг үзэж, судалвал сууж босон судалдаг япон хүний чанараар оролдсоор байгаад амжилтанд хүрч, дэлхийд анхных болох халаасны цахим төхөөрөмжийг зохиож, патентийг нь авсан байна. Энэ бүтээлийнхээ зохиогчийн эрхийг электрон үйлдвэрлэлийн Шарп (Sharp) компанид зарснаар бизнес эрхлэх гарааныхаа мөнгийг олсон гэнэ.
1981 онд Кюшүгийн Фүкүока хотод зөөлөнгис (software) түгээлтийн (distribution) компани байгуулав. Компани байгуулагдсан эхний өглөө, цагаар ажиллуулахаар хөлсөлсөн хоёр ажилтныхаа өмнө алимний хайрцаг давхарлан гарч зогсоод “манай компани таван жилийн дотор 10 тэрбум, арван жилийн дотор 50 тэрбум иен эргэлдүүлдэг болж, хэзээ нэг цагт нэг триллионы эргэлттэй компани болно” гэж ярьжээ. Үүнийг дуулсан хоёр ажилтан нь “энэ солиотой хүн байна” гэж бодсон уу, долоо хоног болсон үгүйтэй компаниас гарчээ.
1996 онд Софтбанк Америкийн Яхүү (Үahoo!) компанид голлох хувьцаа эзэмшигч болж 10 тэрбум иений хөрөнгө оруулалт оруулав. Тухайн үед Яхүү нь Станфорд их сургуулийн оюутнууд болох Дэвид Фило ба Жэрри Янгийн эхлүүлсэн, байгуулагдаад дөнгөж хагас жил болсон, арав хүрэхгүй ажилтантай жижиг компани байлаа. Иенээр тооцоход жилд 100 саяын борлуулалт хийдэг боловч, 200 сая иений алдагдалтай ажиллана. Ийм компанид зориглож хөрөнгө оруулалт хийх хүн тэр үед ховор байсан болов уу. Харин Софтбанк ирээдүйг соргог мэдэрсэн ба түүгээр ч зогсохгүй Яхүүгийн хайлтын систем ирээдүйтэй гэж үзсэн учир Япон дахь салбар болох Яхүү Жапанийг 60%-ийн хөрөнгө оруулалттайгаар байгуулсан байна. Эдгээр хөрөнгө оруулалт нь маргаашийг маш зөв тооцоолж хийсэн алхмууд байлаа. Энэ хэдхэн жилд Яхүү яаж томорлоо доо. Үнэхээр мэдээллийн эринд дараагийн таван жилд юу болохыг, юм яаж өөрчлөгдөхийг тааж хэлэхэд хэцүү. Өргөн судлын ирээдүйн талаар тэр цааш нь ингэж ярьж байна:
“...Нарийн судлын (narrow band) үед интернэт дээрх мэдээллүүд голцуу үнэгүй тавигддаг байсан. Орлогын эх үүсвэр нь вэбхуудсан дээрх сурталчилгаа (banner ad) болдог байсан гэж хэлж болно. Тэгвэл өргөн судал хөгжсөнөөр интернэт дээрх төлбөр тооцоо улам боловсронгуй болж, мэдээлэл өөрийн жинхэнэ үнэ цэнээрээ үнэлэгддэг болно. Хүмүүс интернэт ТВ үзнэ, интернэт утсаар ярина, интернэт дээр бизнес зөвлөгөөнөө явуулна. Ахуй амьдрал тэр чигээрээ цахим талбараас хамааралтай болж ирнэ. Зөвхөн сурталчилгаанаас орлого олдог байх үед интернэт өөрийн жинхэнэ потенциалыг нээж чадахгүй байсан юм. Японы сурталчилгааны бизнес жилд 6 триллион иений зах зээлтэй байдаг. Үүний багаахан хэсэг нь л интернэт сурталчилгаанд зориулагдана. Автомашины үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ гэхэд 17 триллионы зах зээлтэй. Тэгвэл өргөн судлаас бий болох зах зээл 50 триллион давах тооцоотой байгаа. Зах зээлийн энэ томоохон орон зайг мэдэрсэн учраас Софтбанк жил бүр их хэмжээний алдагдал гарган байж, өргөн судлын дэд бүтцийг төвхнүүлж байна. Гадуур гудамжинд харагдах Үahoo! BB-гийн кампанит ажлыг хүмүүс “хаа сайгүй л зогсож байх юм, яасан ч үзэмжгүй юм бэ дээ” гэж муулдаг. Сүүлийн үед хувийн мэдээлэл алдагдсан хэргийн талаар шуугиан гарлаа. Гэхдээ бид үүнээс болж няцахгүй, алдаагаа засч, байнга урагш тэмүүлэх болно. Шүүмжлэл бол түр зуурынх байдаг. Нийгмийг хамарсан томоохон өөрчлөлтийг угаасаа ихэнх хүн хүлээж авдаггүй, заавал эсэргүүцдэг. Залуус минь, бэрхшээлгүй юм гэж байхгүй бөгөөд юм хийе гэсэн хүн заавал хаана мөргөх хэрэгтэй болдог билээ. Даваад гардаг, дахиад л хана мөргөдөг. Харин нэг мэдэхэд мөргөх хана намсаад ирэхийг, хамгийн гол нь чи өөрөө өөрчлөгдөөд ирэхийг мэдрэх болно...”
Өнгөрсөн сард Нихон Телеком компанийг худалдаж авснаар Софтбанкийн нийт хэрэглэгчдийн тоо 10 саяд хүрсэн байна. 10 сая хэрэглэгчид утасны шугам татахын тулд NTT (тэр үед улсын өмчийн компани байсан) 80 жил зарцуулжээ. Тэгвэл Софтбанк компани маш богино хугацаанд буюу 2 жил 2 сарын дотор өргөн судалд холбогдсон 10 сая хэрэглэгчтэй болсон амжилттай. “Мэдээллийн эринд Япон дэндүү ард хоцорч явна, Солонгосын хойно орчихсон явж байна” гэж шуугиж байсан нь өчигдөрхөн. Гэтэл энэ хоёрхон жилд Япон алдсан цагаа нөхөж чадлаа.
Дэлхийн холбооны компаниуд зөвхөн утсан шугамыг, өөрөөр хэлбэл дамжуулах хоолойг (pipe) л хэрэглэгчдэд санал болгож ирсэн. Харин Софтбанк тийм хоолой, дэд бүтцийг нийлүүлээд зогсохгүй, дотуур нь дамжих агуулгыг бэлтгэн нийлүүлэхээр зорьж байгаа гэнэ. Удахгүй Үahoo BB-ийн телевизийн нэвтрүүлгүүд интернэт дээр цацагдах гэж байна. Өргөн судлаар дамжин хөгжим, дуу, амралт чөлөөт цагт зориулсан төрөл бүрийн үйлчилгээнүүд хэрэглэгчдэд хүрч эхлээд байна. Хийх ажил их. Ярианыхаа төгсгөлд цугларсан залууст хандаж тэрээр, хорвоод хүн болж төрчихөөд дан ганц хар аминыхаа төлөө гэж явах нь дэндүү хайран, харамсалтай хэрэг гээд, ямарваа нэгэн ҮЙЛ ХЭРГИЙН ТӨЛӨӨ амьдарч, хүн болж төрсөн их хувь заяаг “ҮНЭ ЦЭНЭТЭЙ” зүйл болгохыг захисан билээ. “Миний хувьд дэлхийн хамгийн ядуу, хамгийн хаягдмал орны жаал охиныг баярлуулах нь амьдралын маань эцсийн зорилго, утга учир юм шиг санагддаг” гэж тэр хэлээд яриагаа дуусгасан юм.
Та бид мэдээллийн технологийн ид гялалзаж яваа нэгэн лидерийн санаа бодол, үйл хэрэгтэй нь танилцлаа. Энэ яриаг зөвхөн цаг нөхцөөх гэж энд бичээгүй нь мэдээж. Бас хэн нэгнийг хоосон магтах гэж үзэглэсэнгүй. Бидэнд сэтгэл зовох нэг л асуудал бий. Тэр бол Монгол орны маань ирээдүй. Мэдээллийн эриний энэхүү гарч ирж буй шинэ боломж, шинэ давалгаанд Монгол орон, монгол түмэн маань од шүүрч чадах уу? Хамгийн гол нь түүнийг гардан хэрэгжүүлэх залуучуудад маань бадамлан ассан ЗҮРХ СЭТГЭЛ байна уу? Хамтдаа тунгаацгаая.
2004 он 7 сар
------------------------
*Broadband-ийг “өргөн зурвас”гэж орчуулах нь элбэг байдаг ч, үнэндээ зурвас гэдэг нь “зураас” гэдэгтэй язгуур нэг, зурмал буюу хэлбэр төдий зүйлийг илэрхийлдэг. Харин судал хэмээх нь “судас” гэдэгтэй язгуур нэг бөгөөд дотроо ямар нэгэн юмыг агуулж, дамжуулах утгыг илүүтэй илэрхийлэх мэт. Түүний дотуур мэдээлэл дамжина гэдэг утгаар ийнхүү нэрлэж байгаа болно.

8 comments:
Sain baina uu?niitleltei holboogui yum asuuj b.gaadaa holchil ochyo. Busgaar togtson Mongol gedeg nomnii nernii busgaar gej yamar utgatai ug yum boloo.
"Tusgaar togtnoson" gedeg dee, tuuniig "bid chini uneheer tusgaar togtnoson uls mo'n uu? Busdaar tejeelgesen, busdaas haraat busgaar tognochihood baigaa yum bishuu", gesen sanaagaar ehnii usgiig ni oo'rchilj gargasan. Zohiomol gehuu dee. Uul ni bol busgaar gevel, "oroo busgaa" geh met ugnuud iluu oir baih bolov uu.
Asuultand maani hurdan turgen hariulj ogsond tani bayarlalaa.Minii mongol helnii ugiin bayalag muu bolohoor Busgaar gej ug baidag yum bolov uu l gej bodoj bailaa.
Dashramd helehed niitleluud chin dajgui sanagddag shuu.Tanid amjilt husye
Tanyi ugiin bayalag muud bishee, uneheer yag busgaar gej ugiig iim utgaar hereglej baigaa ni anhnyih bolohoor. bayarlalaa. oort chini bas amjilt husiye!
Энэ нийтлэлийг ТанхимНэтээс уншиж байсан юм шиг санагдлаа. Нэгийг бодогдуулахаар нийтлэлvvдийг тань амтархан уншдаг шvv.
Зvгээр нэг vгийн талаар санаагаа хуваалцах гэсэн юм, vision гэсэн vгийг дvр зураг гэж орчуулсан байна л даа. Тодорхой хэдэн жилийн дараа ийм байдалд хvрнээ гэсэн зорилго, чиглэл гэсэн утга санааг агуулсан болохоор алсын хараа/хараа гэж орчуулбал, ямар вэ?
Broadbandiig Mongold hogjuuleh buren bolomj bii gej boddog. Yamar ch gesen dotroo bol. Harin gadagshaa garch baigaa garts (gateway) maani bagtaamj muutai gej duulj baigaa. Yag nariin zuiluudiig gazar deer ni baihgui bolohoor sain medehgui baina l daa.
Gehdee ho'gjuulehgui geed haichih bilee, hogjliin oor garts baihgui (oor songolt baihgui).
Duluu, sanaa ogsond bayarlalaa.
`Бусгаар тогтносон Монгол улс` номыг зохиогч танаас өөрөөс тань гардан авах ховорхон боломж энэ оны эхээр надад олдсонд туйлаас баяртай явдагаа ялдамд хэлж, Тулгат танд гүнээ талархсанаа илэрхийлье. 12 настай хүү маань энэ номыг үзээд Бусгаар гэж юу гэсэн үг вэ гэж асуухад Тусгаар тогтносон Монгол улс маань гадаадынхны тусламжид дулдуйдсаар Бусдаас хамааралт улс болж хувирах нээ хэмээн зохиогч санаа зовинож энэ бүтээлээн Бусгаар тогтносон ... хэмээн шинэ үг зохион нэрлэжээ. Аав нь энэ хүнтэй биечлэн уулзаж номыг нь бэлгэнд авсан юм шүү дээ гэж сайрхангаа, дөнгөж хорин хэдхэн насандаа ийм мундаг боловсрол эзэмшихийн сацуу бусадтай өөрийн мэдлэг оюунаа хуваалцахад цаг нараа харамгүй зарж, монголынхоо ирээдүйн төлөө санаа тавьж явдаг энэ залууг дээрхэн үеэс бүтээлээр нь эчнээ танидаг байгаад сая харин гар бариж, нүүр тулан уулзах завшаан тохиосон юм. Зохиолоор нь фэн нь болчихсон байсан хэрэг л дээ. Нүүр тулж ярилцах тэр агшинд надаас олон дүү залуухан хүн байсанд гайхаж, бас эрхгүй өөрийгөөн голж, бяцхан сандарсан гэдгээ ч нуулгүй хүүдээ хэлсэн юм. Тэгсэн хүүгийн сэтгэлд нэгийг бодогдуулсан болтой, өөрийн чинь номыг надаас гуйж аваад хэд хоног цүнхэндээ хийж явсан шүү. Агуулгын хувьд тэр насны хүүхдэд ахдах нь ойлгомжтой ч ямар нэг байдлаар өдөөлт авсан нь дамжиггүй ээ. Таны ажил үйлсэд амжилт хүсье. Холбоо барилгүй удсандаан уучлал эрие.
Буянцогтоо танд урам eгeх сайхан зурвас vлдээсэнд их баярлалаа. Eeрийнхee байгаа байдалд уур хvрэх, eeрийгee голох vе олонтой тохиолддог надад хааяа ингэж урмын үг сонсох сайхан санагдаж байна.
Yнэндээ тэр уулзалтын vеэр харин надад таны яриаг сонсоод маш зeв юм бодож санаж яваа, хамгийн гол нь тvvнийгээ хэрэгжvvлж чадаж яваа аргагvй бидний "дай сэнпай" байна даа гэж vнэлэх сэтгэл тeрсeн.
Ажилд тань амжилт, амьдралд тань аз жаргал хүсэн ерeeе.
(4 сард дэндvv завгvй байснаас болоод хариу бичилгvй удаалаа)
Post a Comment