2006/07/16

Web 2.0

Гэрийнхээ цонхоор гадагш ажвал жил гарны өмнө энд нүүж ирээд харж байсан тэр байдал төрх яг л хэвээрээ. Ер нь жилийн өмнө Японд жуулчилж байсан монгол хүн, энэ жил дахиж ирээд харвал нэг их өөрчлөлт гараагүй санагдах болов уу. Байшин барилга, зам гүүр, хүмүүсийн хувцас хэрэглэл. Өнгөн тал, рийл (real) орчин гэдэг утгаараа.
Монголоос туршлага судлахаар хааяа морилдог төрийн түшмэлүүд Японд хэдэн албан газраар шагайсан болоод, хажуугаар нь сүм дуган үзэж сонирхоод их додигор буцна. Толь шиг хурдных нь замыг хараад, "Монголд байсан бол" гэж шүүрс алдан "Мянганы зам"-аа санана. Тэдний ихэнх нь бас л рийл орчинг харж, түүгээр дүгнэнэ. Одоогийн Япон гэдэг бол өнгөрсөн Японы бүтээл учир нүдэнд ил харагдах зүйл лавтай мэдээлэл өгөхгүй. Бас ирээдүйн Япон рийл бус, нэт орон зайд асар хурдтайгаар бүтээгдэж байна. Бас л нүдэнд харагдахгүй.

Тиймээ, цахим орон зайд асар том хэмжээний бүтээн байгуулалт өрнөж, өдөр өдрөөр хөгжиж байна. Бродбандын хөгжлөөр Япон дэлхийд толгой цохиж, Америкаас 50 дахин хурдан боловч 50 дахин хямд интернэт холболтын дэд бүтцээр хангагдаад байгаа юм. Технологийн хөгжлөөр ярьвал Силикон Валлэй ноёны суудлаа тавих яагаа ч үгүй байгаа нь үнэн боловч хэрэглэгчдийн түвшинд, жирийн хүмүүсийн өдөр тутмын амьдрал, лайфстайлд гүнзгий нэвчиж байгаагаараа Япон бусад орноос илүү тасарч эхлээд байгаа мэт санагдана.

Үүнийг уншигч та дотроо хов хоосон, хязгааргүй уудам огторгуйг төсөөл дөө. Тэр орон зайд долоон хэлийн, есөн гарлын хүмүүс хөвж явна. Энэ орон зайд байшин баригдаж, зам тавигдаж, дэлгүүр нээгдэж, банк ажиллаж байна. Америк тивийг Колумб нээснээр "шинэ тивд" амьдрал хайхаар мянга мянган шилжин суугчид очиж байсан шиг одоо интернэтэд цоо шинэ хотууд баригдаж, хүмүүс суурьшиж, бүтээн байгуулалт ид өрнөж байна. Рийл ертөнцөөс виртуал ертөнц рүү шилжих "их нүүдэл" нэгэнт эхэлжээ. Нэт орон зайд Опэн сорс (open source) дээр 2 сая хүн ажиллаж, дэлхийн хамгийн том инженер байгууламж явагдаж байна. 40 сая сервер 365 хоног 24 цагаар ажиллан энэ шинэ ертөнцийг тулж байгаа бөгөөд ийм серверын тоо ойрын хэдхэн жилд астрономын тоогоор хэмжигдэх хэмжээнд хүрэх юм. Энэ орон зайд дэлхийн хүмүүс, мэдээж монгол хүн, үүнийг уншиж байгаа та ч холбогдож байна. Харин тэр дунд япончууд өөрсдийн "шинэ улсаа" тун амжилттай байгуулж байгаа гэж хэлээд байна л даа.

Монголчууд бид дижитал эриний хөшиг нээгдэж буй энэ цаг мөчид билгийн хараа хурцтай байж, боломжоос алдалгүй зуурч авах нь зөв. Мянганы зам биш, цахим дэд бүтцийн тухай яримаар байгаа юм. Одоо байгаа бүхний дараагийн хэлбэр дүрс, бүтэц юу болох вэ, энэ талаар андуудтай ярилцах хүсэл дүүрэн байна. Хуучин ертөнц суудлаа тавьж өгөх цаг ирнэ, харин хуучин ертөнц өөрөө цахимжина гэж байхгүй. Цоо шинэ үзэл бодол, үнэлэмжтэй залуус та бид шинэ ертөнцийг байгуулна. Цахим орон зайд монголчуудын Хархорум хот, Сүлдэн хот, Баргасун хот шаваа тавих мөч ойртсоор... Эртний грекийн "хот-улсууд" шиг, монголчуудын шинэ хотод бие даасан идэвхтэй иргэд оршин сууж, тэдгээр хот улсуудын хууль дүрэм, бодлого чиг хандлагыг тодорхойлох болно.

Өнгөрсөн долоо хоногт уншсан Үмэда Мочиогийн "Вэб хувьслын тухай" (梅田望夫『ウェブ進化論』ちくま新書582、c2006) номын сүүлийн хуудсыг хаангаа ийн бодож байлаа.
(Дашрамд, уг номыг блог дээрээ танилцуулсан Зоригтод баярлалаа. Тун сонирхолтой, өгөөжтэй ном байна лээ шүү)

6 comments:

xoc said...

aimaar bichleg baina, ehnii hesgiig unshaad u geh geed baigaa um bol gej bodood tsaashaa unshsan ih sonin cool bichleg baina, thanks for enternaining us.

news.tsahim.tv deer tanii medeelel garsan baina lee tanid bayarlaj yavdag shuu

gunee hundelsen tanii shuten bishregch

xoc said...

entertaining gej bichih gej baigaad instead of "t" i got "n" please assume that's "t"

Anonymous said...

Erhem andyin bichleg uneheer shineer setgej, shineer harj baigaa hunii ochil boljee. Gehdee yumyig yariad l suugaad baisnaas DO IT NOW! gedeg huuliar amidraval sain gej bi boddog yum.
Tanyi blog nadad mash ih yum bodogduulah yum daa.

Наранбаяр said...

40 saya server. Tsaashaa ene too ulam usnu. Geed bodokhoor uneheer negen soyol irgenshil net dotor uusch dee. Ene soyol irgenshil dotor Mongol gesen tsuuhun daichid bainaa. Zohion baiguulagdaad, hurdtai ajillaad ehelbel ch busdaas neg ih dutaad baikhgui l dee bid ug ni.

Эрин М.Тулгат said...

Дотроо янз бvрийн юм бодож тєлєвлєж л явна. Юм хийх дээр бол ер нь санаанд багтаад байдаг юм. Хамгийн гол нь хамтрах хvмvvс, санаа сэтгэл нийлэх хvмvvсээ олох. Бас цаг хугацааны тохиролыг зєв таних.

Агьнууд Х.Зоригт said...

Тулгатын "Цаг хугацааны тохирлыг зөв таних" гэдэг үг тэвчээр муутай надад тун хэцүү санагддаг шүү. Би бол юу юугүй л барьж аваад, алдаатай, дутуу гуцуу зүйл хийчих гээд байдаг талтай.

Эртээд уулзахдаа ярьсан яриаг Энкид дамжуулсан чинь "Хэтэрхий том юм сэдээд байгаа улсууд байна шүү" гэж байна лээ, хэхэ.