2006/08/24

Бохироос бохир, цэврээс цэвэр

Сар орчмын өмнө уншсан Санкэй сонинд бохир орчин ба гэмт хэрэг хоёрын хамаарлын талаар бяцхан өгүүлэл харагдаж билээ. Юу гэхээр Америкийн нэгэн хотод гудамжны ариун цэвэрт хүч хөрөнгө зориулж, хог хаягдлыг багасгаж, энд тэндхийн хана туурган дээрх сараачаа бичгүүдийг арилгаж л дээ. Тэгтэл хотын гэмт хэргийн тоо хэдэн хувиар ч билээ багассан гэж. Үүнтэй төстэй жишээ буюу Японы нэг дунд сургуульд ажиглагдсан зүйлийн тухай мөн бичигдсэн байв. Танхай банди олонтой тэр сургуульд сурагчдаар бие засах газрыг ээлжлүүлэн цэвэрлүүлдэг болсноос хойш хэл ам татлагч нөхдийн тоо эрс багасчээ. Нолийн өрөөг цэвэрлүүлнэ гэдэг бас учиртай, хамгийн бохир газрыг цэвэрхэн байлгавал бусад газар дөнгүүр байж таарна. Миний мэдэхийн япончууд жорлондоо санаа тавьдаг нь ийм учиртай.
Хүний сэтгэл санаа цэвэр саруул орчинд арай л цэвэр, өндөр дээд байдаг нь нэг бодлын мэдээжийн ч гэмээр. Хүүхэдтэй хүмүүст анхааруулахад, гэрээ цэвэрхэн байлгах нь хүүхдийн тань сэтгэл санаа тогтуун, зөв өсч хөгжихөд нөлөөлж магадгүй нь байна шүү.
Сургуулийн жишээ гэснээс Хирошимагийн нэгэн сургуульд ёс суртахууны хичээлийг программдаа түлхүү оруулж, сайн багшийг урьж залан ажиллуулж л дээ. Үр дүнд нь сурагчдын бусад хичээлийн дүн эрс сайжирчээ. Яагаад ёс суртахууны хичээл орохоор математик, гадаад хэл, түүх гээд огт хамаагүй хичээлийн дүн сайжирдаг байна аа? Нэг бодлын хачирхмаар мэт боловч жаахан лавшруулаад бодвол ойлгомжтой. Ёс суртахуун гэдэг маань явж явж хүн өөрөө өөрийгөө ялахтай салшгүй холбоотой юм. Өөртэйгөө жаахан ч гэсэн тэмцээд эхлэнгүүт янз бүрийн ахиц гарч эхлэх нь тэр.

5 comments:

Naranbayar said...

Neeree tiim shuu. Broken window theory gej baidag daa. Surguuliin neg tsonh hagarsnii daraa shineer shillehgui ter chigt ni orhihod heden sariin daraa surguuliin ihenh tsonh yaiirsan baikh jisheetei. Deg juram gedeg amarhan yuman deer togtoj, amarkhan yuman deer nurdag bololtoi.

khishgee said...

япончуудын цэвэрхэн байдаг нь нэг талаар амьдрал аж ахуйтай нь холбоотой санагдсан. Ж

khishgee said...

ишээ нь өглөө бүр усанд ордог нь зуны цагт энд их халуун байдаг их хөлөрдөг болохоор усанд орохгүй л бол болохгүй байх жишээтэй.

Buyantsogtoo said...

...бохир орчин ба гэмт хэрэг хоёрын хамаарал... гэсэн хэсэг найруулга зүй талаасаа анхаарал татав. Би нэгэнтээ нэгэн хүнээс монгол хэлэнд энэ "ба" холбоосыг бараг хэрэглэдэггүй юм шүү, монгол хэлэнд ийм үг байхгүй гэж бодоод өгүүлбэрээ бичиж байгаарай гэсэн зөвлөгөө авч байсан юм. Бас нэгэн эрдэмтэй хүн "ба" холбоосын оронд "хоёр" гэдэг үгийг хэрэглэдэг гэж хэлж байсныг санаж байна. Учир нь инженерийн сургуулийн бид сав л хийвэл тэр холбоосыг ашиглачихаад байдаг байснаас бусдын анхаарлыг татсан хэрэг бизээ. Би Тоги саны найруулгын сайныг шүтдэг шүү. Би юм бичих бүртээ эх хэлээрээ сайн бичиж чаддаггүйгээ зүхдэг юм.

Togi said...

Buyantsogtoo tand sanaa ogoh zuil uldeesend bayarlalaa. Hereggui iluuts gazar ali boloh anhaarch yaviya. Minii huvid yaaj bichvel hund hamgiin oilgomjtoi baih ve gedgiig golchildog bolohoor magadgui heregtei gej uzsen gazraa bol ergelzej teenegelzehgui tavisaar baih bolov uu.
Yutai ch, minii molhi bichlegiig ihed unelsend bayarlalaa. Bas jaahan ichmeer ch yum shig, uneheer sain bichdeg hun bol bas yaahav gehsen.