Өчигдөр Токиод байдаг монгол хоолны зоогой "Mongol town"-д(*1) очиж үзлээ. Амттай монгол хоол, халуун нөхөрсөг уур амьсгал дунд сайхан байв. Сумочид, мөн оюутан залуус ч үзэгдэнэ. Уг зоогойг ажиллуулдаг Өлзий эгчтэй анх удаа нүүр тулж уулзав. Энэ хүн Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимын шугамаар Япон-Монголын бизнесийн гүүр болох тал дээр олон ажил, арга хэмжээ зохиож ирсэн, бидний хүндэлж үлгэр жишээ авууштай хүмүүсийн нэг. Монголын хувийн секторын хөгжлийн тухай Японд гарсан нэг номон дээр гарсан зэргээр нь энэ хүний тухай анх мэдэж байсан санагдана. Бид хоёрын яриа Японд байгаа монголчуудын дунд хоорондоо хамтрах, бие биенээ дэмжих сүлжээ дутагдаж ирсэн тухай, юм хийх ямар боломж байгаа тухай зэрэг сэдвээр өрнөв. Өвөр монголчууд гэхэд бүр нэтвөрк нь айхтар хөгжчихсөн, дөнгөж ирсэн оюутнуудаа дэмждэг, төгсөөд ажил хайхад нь мэдээллээр тусалдаг, тэр ч байтугай дундаа тэтгэлгийн сантай, хувиар сурч байгаа оюутнууддаа зээл олгодог гэх мэтийг ярьж байлаа.
Өнөөдөр Шибусава Эйичигийн музейг (*2) үзлээ. Монголын хөөрхөн охид, сайхан залуус цуглажээ (өөрийгөө хавчуулаад гэж). Ихэнхтэй нь анх удаа уулзсан. Үзэж дуусаад цугтаа хоолонд орж хөгжилтэй байлаа.
(*1) Mongol town зоогой
Хаяг: 3-7-2 Higashi Kanda, Chiyoda-ku
Утас: 03-3863-4441
Очих: JR Asakusabashi өртөөнөөс алхаад 2 мин.
(*2) Шибусава Эй-ичигийн музей
Байршил болоод очих арга: Энд товшино уу.
No comments:
Post a Comment