Өнгөрсөн 7 хоногт ээлжийн амралтаа авч Тайваниар аялаад ирэв. Энэ хугацаанд блог шалгасангүй, ном ч уншиж завдсангүй, харин Тайваньд үзэж харсан аяны сониноос хуваалцахаар шийдлээ. Товчдоо энэ орон үнэхээр их таалагдлаа. Гэмт хэрэг бага, амар жимэр бөгөөд хүмүүсийнх нь нүдэнд бухимдал уур уцаар үл үзэгдэх ба нүд дүүрэн инээсэн сайхан зантай юм. Тайланд юмуу Итали гэх мэт оронд байдаг гадаадын жуулчдыг юм мэдэхгүй болохоор нь хуурах, мөнгө салгах гэсэн зүйл таарахгүй учир их л сэтгэл тайван аялав. Явахын өмнө вэбсайтууд дээр судалж үзэхэд такси нь яг метрээрээ мөнгөө авдаг учир сэтгэл зовохгүй байж болно гэсэн байлаа. Аялалын хөтөч-номон (guidebook) дээр ч гэсэн Тайвань хүмүүсийн зан чанарыг "маш хөдөлмөрч, номонд шамдуу, шулуухан зантайн дээр бие даасан сэтгэлгээтэй. Ажилчид нь компанийн захирал болох мөрөөдөл тээн ажиллах зэргээр маш өөдрөг үзэлтэй, гадаадын жуулчдад чин сэтгэлээсээ сайхан ханддаг" гэх мэтээр их магтаж бичсэн байхыг уншаад өөрийн эрхгүй "ямар атаархмаар орон бэ?" гэж уулга алдаад эхнэртээ шоолуулж билээ.
Түүх нь ч маш сонин. Голланд, Мин улс, Манж Чин улсын захиргаанд ээлж дараалан байж байгаад, 50 жил Японы колони болж, дайны дараа Чан Кай Шекийн гоминдан намын тоталитар дэглэмийн дор Бүгд Найрамдах Хятад улс (Republic of China) нэртэйгээр өөрийгөө зарлаж, 1980-аад оны сүүлээс ардчилагдаж орчин үеийн иргэншсэн ардчилсан орон болсон түүхтэй. 20 гаруй сая хүн амтай, нийслэл Тайпэй нь 2.7 сая оршин суугчтай. Азийн 4 барын нэг болж үсрэнгүй хөгжиж ирсэн бөгөөд электроник, тэр дундаа хагас дамжуулагч, шингэн кристал гэх мэт үйлдвэрлэлээр дэлхийд толгой цохидог. Монгол улс хэдийгээр дипломат харилцаагүй, өөрөөр хэлбэл Тайванийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөөгүй боловч сүүлийн жилүүдэд хоёр талын хамтын ажиллагаа идэвхжиж, 2003 оноос Худалдаа соёл хариуцсан төлөөлөгчийн газраа байгуулсан. Ер нь БНХАУ-ын дарамтаас болж арлын голцуу 27 жижиг орныг эс тооцвол дэлхийн ихэнх улс Бүгд Найрамдах Хятад Улс буюу Тайванийг хүлээн зөвшөөрөөгүй байгаа.

Аяны сонингоо цуврал болгож бичих санаатай. Ирэх долоо хоногоос эхлүүлнэ дээ.
Зураг дээрх нь Тайпэй хот дахь дэлхийн хамгийн өндөр байшин, "101 барилга"
4 comments:
Гоё цуврал эхэлжээ. Аяны тэмдэглэл. Би ч бас Тайвань нэг очиж үзэхсэн гэж боддог юм.
bi urjnan endees yawakh geed ,uuchlaaraai mgl hun ayalaliin zorilgoor(kankou mokuteki )Taiwand orj chadakhgu gesen hariug endhiin Taiwanii toloologchiin gazraas sonsood mel gaihaj bilee.oorchlogdson bolow uu?
ayanii temdegleliin tani urgeljleliig tanoshimi ni matte iru bayabaga.
тэр чинь тайван, монгол 2 ийн нэг үл ойлголцох асуудал байдаг юм. Тэрнээс улбаалаад жаахан тийм юм гарсан байж магадгүй. Яагаав нөгөө дэлхий дээр монголыг тусгаар улс гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй ганц улс бол тайван гэж, харин тайваныг өөрийг тусгаар улс гэдгийг хүлээн зөвшөөрсөн орон их цөөхөн байдаг гэж сонссон
Bayarlalaa. Taiwan uneheer sayahan buyu 2004 ond Mongolyin tusgaar togtnolyig huleen zovshoorson baigaa. Tegeheer Bayabaga yalimgui ert viz avahaar ochij dee.
Post a Comment